• Газрын зураг
  • Бизнес
  • what3words -н тухай
  • Мэдээ
  • My account
Газрын зурагБизнесwhat3words -н тухайМэдээХаягаа ашиглахXэл
Mongolian
v3.19.3
© 2025 what3words Limited
НууцлалНөхцөлүүд
what3words апп3WordPhotoБайгууллагын багцwhat3words-н Нийтийн API

what3words-н Нийтийн API

Хэрэглэгчдээсээ 3 үгтэй хаягийг нь хүлээж авах тун хялбархан. Манай API-г ашиглан GPS координатуудыг 3 үгтэй хаяг руу болон эргээд 3 үгтэй хаягийг GPS координатууд руу нь хөрвүүлэх боломжтой.

Үнэгүй API KEY авах Хөгжүүлэгчийн материалууд
Онцлогууд
birds eye view of modern designed garden

Нэгтгэхэд энгийн хялбар

Бид Java, JavaScript, Swift, Python, Node.js, PHP болон бусад төрөл бүрийн санг санал болгодог

birds eye view of containers

AutoSuggest

what3words-н AutoSuggest функц нь хэрэглэгчдийн дуу хоолой эсвэл текстээр оруулсан 3 үгтэй хаяг дээр түшиглэн ухаалгаар санал болгодог.

bird eye view of tree covered island with surrounding sea
Map of the UK on what3words website

Хувийн тохиргоо хийх боломжтой

API функцийг ажлынхаа хэрэгцээнд зориулан тохиргоо хийхэд энгийн хялбар. Та AutoSuggest-н хайлтын үр дүнг зөвхөн нэг улсаар хязгаарлаж, хэрэглэгчийн байршлаас хамааран ач холбогдлоор нь эрэмбэлж болно.

birds eye view of intersection crossing with cars
man using voice interface

Дуу хоолой ашиглахад зориулан суурилуулсан

Манай API-г дуут 3 үгтэй хаягийг GPS координатууд руу хөрвүүлэх яриа таних програм хангамжид нэгтгэхэд маш хялбар.

bird eye view of tree farm

35+ хэл дээр

Испани, Франц, Араб, Хятад зэрэг what3words-н бүх хэлийг үзэх

view of highway with grids over the top
bunch of technology gadgets

Илүү чадал шаардлагатай байна уу?

Манай API-г зөвхөн онлайн горимд ашиглах боломжтой. Хэрэв та хурдтай хөрвүүлэх, хоцролтыг бууруулахыг хүсч байвал бид what3words-г iOS болон Андройд дээр оффлайн горимд ажиллах боломжийг бий болгодог API Сервер ба Хөдөлгөөнт SDK-ийг агуулсан Байгууллагын багц бүтээгдэхүүнүүдээ санал болгодог.

Байгууллагын багцыг сонирхох
what3words-г системдээ нэгтгэж олон мянган бизнесүүдтэй мөр зэрэгцээрэй
laptop screen on online shopping

Цахим худалдаа

Харилцагчийнхаа сэтгэл ханамжийг нэн даруй өндөрсгөөрэй

A man receiving a parcel from the mailman

Ложистик

Хүргэлтийг яг хүссэн газарт нь хурдан хүргээрэй

Үнэгүй API KEY авах Хөгжүүлэгчийн материалууд

Төлбөр

Манай API-г жижиг бизнесүүд цөөн үйлдэл хийх зориулалтаар үнэгүй ашиглах боломжтой. Харин сар бүр мянга мянган 3 үгтэй хаягийг GPS координатуудад хөрвүүлж эхэлвэл таны бүртгэлийн зэрэглэлийг ахиулахаар бид тантай холбогдох болно.

Хүмүүс хэрхэн үнэлж байна вэ?
Cabify logo
what3words-той хамтран ажилласанаар бид үйлчилгээгээ улам чанаржуулж байгаадаа баяртай байдаг.
Рикардо Вебер, Cabify-н Ерөнхийлөгч
Түгээмэл асуултууд
what3words-н API-г ашиглан уламжлалт шуудангийн хаягийг 3 үгтэй хаяг руу алдаагүй хөрвүүлэх боломжтой юу?

Та шуудангийн хаягаа GPS хаяг руу хөрвүүлээд түүнийгээ what3words-н API-г ашиглан 3 үгт хаягаар илэрхийлбэл маш нарийвчлалтай 3 үгт хаягтай болох боломж бүрдэнэ.
Шуудангийн хаяг нь яг тодорхой байрлалыг илэрхийлдэггүй. Барилгын орох хаалганы байрлалыг бус тухайн барилгын голд цэг хатгах байдлаар харуулдаг.

Зөвлөгөө: Харилцагчдынхаа үүдний 3м x 3м талбайг тодорхойлсон 3 үгтэй хаягийг лавлаж аваад яг үүдэнд нь хүргэлт хийгээрэй.

what3words-н API уламжлалт шуудангийн хаягийг 3 үгтэй хаяг руу алдаагүй хөрвүүлдэг үү?

what3words-н API-г ашиглан зөвхөн 3 үгтэй хаягийг GPS координатууд руу болон эргээд GPS координатуудыг 3 үгтэй хаяг руу нь л хөрвүүлэх боломжтой. Харин 3 үгтэй хаягуудыг уламжлалт шуудангийн хаяг руу хөрвүүлэх боломжгүй.

Хэрэглэгчийн өгсөн 3 үгт хаягийг шуудангийн хаяг болгох гэлгүй түүний байрлалыг нь шууд ашиглах хэрэгтэй. Ингэснээр 3м х 3м талбайн нарийвчлалыг хэвээр хадгална гэсэн үг.

Зөвлөгөө: Манай API 3 үгтэй хаягийн байршлын орчны талаарх нэмэлт мэдээллийг өгөх боломжтой. Жишээлбэл, хэн нэгэн ‘filled.count.soap’ гэсэн хаягийг оруулахад API нь ///filled.count.soap, Bayswater, London гэж харуулна.

what3words-н API-д онлайн болон офлайн горимд газрын зураг ашиглах, навигац хийх эсвэл маршрутыг оновчтой болгох үйлчилгээ бий юу?

what3words-н API-г ашиглан 3 үгтэй хаягийг GPS координатууд руу хөрвүүлж болно. Харин API нь газрын зураг болон маршрутын датагаар хангадаггүй. Гэхдээ уг API-г ямарч газрын зургийн програм хангамжтай нэгтгэн ашиглах боломжтой тул танай байгууллагын ашигладаг газрын зураг, хаягжилт болон маршрутыг оновчтой болгох аливаа системтэй ямарч асуудалгүйгээр тохирч ажиллах боломжтой гэсэн үг.

what3words-н API нь тэмдэгт газруудын талаарх датагаар хангах уу?

Манай API-д 3 үгтэй хаяг оруулахад холбогдох GPS координатуудыг шууд үзүүлнэ. Харин энэ нь ойр орчмын барилга байшин, хаяг эсвэл тэмдэгт газруудын талаарх нэмэлт мэдээллээр хангахгүй.

what3words-н API дуу хоолой таних технологитой юу?

Манай API-г танай байгууллага өөрсдийн ашигладаг дуу хоолой таних технологитойгоо нэгтгэн ашиглах боломжтойгоор зохион бүтээсэн. Хэрэв танай дуу хоолой таних технологийг нийлүүлэгчид 3 үгтэй хаягийг танихад туслалцаа хэрэгтэй байвал бидэнтэй шууд холбогдоорой.

Бүх түгээмэл асуултыг үзэх
Холбогдох бүтээгдэхүүнүүд
ecommerce logo

Манай урьдчилан суурилуулсан цахим худалдааны залгаасыг ашиглан онлайнаар тооцоо хийхэд зориулсан 3 үгтэй хаягийн талбар нэмээрэй.

Цахим худалдааны залгаасуудыг үзэх
excel logo

GPS координатууд, 3 үгтэй хаягуудыг харилцан хөрвүүлэхийн тулд API функцийг Excel-д ашиглахаар хандаарай.

Excel залгаасуудыг үзэх
what2words logo

Манай үнэгүй аппыг ашиглан 3 үгтэй хаягийг тодорхойлж, хадгалж, мэдэгдээрэй.

Одоо татаж авах

Мэдээ

Монгол улсын төрийн үйлчилгээний байгууллагууд "what3words" буюу 3 үгт хаягжилтын технологийг нэвтрүүллээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Завхан аймаг 3 үгт хаягжилтыг аялал жуулчлалын салбартаа нэвтрүүллээ

Would you like to view this page in another language?
What3wordsFacebookTwitterInstagramLinkedInYoutube
Бизнес
  • Автомашин
  • Цахим худалдаа ба хүргэлт
  • Яаралтай тусламж
  • Такси үйлчилгээ
  • Навигаци
  • Дэд бүтэц, газар ба үл хөдлөх
  • Аялал жуулчлал
  • Бүгдийг харах
Ашиглах материалууд
  • Газрын зураг
  • Мэдээ
  • Мэдээллийн товхимол
  • Хөгжүүлэгч
  • Сурталчилгаанд ашиглах материалууд
  • Дизайнд ашиглах материалууд
Компани
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Нээлттэй ажлын байрууд
  • Дэлгүүр
Бүтээгдэхүүнүүд
  • what3words апп
  • what3words API
  • API түлхүүр авах
  • Байгууллагын сюит
  • Цахим худалдааны залгаасууд
  • Microsoft Excel залгаасууд
  • Google Sheets залгаасууд
  • Багцаар хувиргагч
  • GIS өргөтгөлүүд
  • Бүгдийг харах
Хэрэгцээт холбоос
  • Тусламж авах, түгээмэл асуулт хариулт
  • what3words ашиглах боломжууд
  • Нийгэмлэг
  • Данс
Хэвлэл мэдээлэл
  • Хэвлэлийн мэдээ
  • Мэдээллийн багц
Google play storeApple app storeHuawei app galleryНөхцөлүүдНууцлал ба күүки© 2025 what3words Ltd.

Манай күүкийнүүд

Манай вебсайтын хэрэглээг хэмжих, манай маркетинг, харилцааны ажилд туслуулах, манай вебсайтын зарим функц ажиллагааг идэвхжүүлэхэд күүкийнүүдийг ашигладаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай Күүкийн бодлого-с үз.

Манай күүкийг ашиглахыг зөвшөөрөхийн тулд энд дарна уу:

эсвэл