Жолооч нарт хүргэлтийн цэг бүрийг нарийвчлалтай мэдэгдсэнээр хүргэлтийн хурдыг сайжруулах боломжтой.
3 үгтэй хаягжилтыг ашиглан хүргэлтийн хурдаа сайжруулаарай
Хүргэлтийн үйлчилгээний сэтгэл ханамжийг сайжруулна
Захиалгыг хүргэх цагаас хоцорсон тохиолдолд үйлчлүүлэгчдийн 43 хувь нь хүргэлтийн компанийг буруутгадаг.¹
3 үгтэй хаягийг ашиглснаар хүргэлтийг яг хүссэн газарт нь хүссэн хугацаанд нь хүргэх боломж бүрдэж жолооч нар сандарч бухимдах, очих замаа лавлаж утасдах шаардлагагүй боллоо.
Түргэн шуурхай хүргэлт
Гудамжны хаяг болон шуудангийн кодыг ашиглан газрын зураг дээр хайлт хийхэд байршлын тэмдэг нь аливаа барилга байгууламжийн голд заадаг. Энэ нь үүдний хаалгыг хайж хугацаа алдахад хүргэдэг ба цаашлаад хөдөө орон нутагт хаягжилтын нарийвчлал ихэнхдээ хангалтгүй байдаг.
3 үгтэй хаягийг ашиглан хот суурин газарт хүргэлт хийснээр хүргэлтийн хугацааг 42 хувиар багасгадаг ба энэ нь хүргэлтийг түргэн шуурхай хийх, мөн түлшний зардлыг хэмнэх боломжийг олгоно.²
Улс хоорондын хүргэлтийг хялбарчилна
Дэлхийн хаягжилт нь нэгдсэн стандартгүй байгаагаас хүргэлт хийхэд алдаа гарч эсвэл бүр амжилтгүй болдог.
36 хэл дээр ашиглах боломжтой what3words апп нь OCR (Optical Character Recognition) буюу Оптик тэмдэгт таних сканнерын тусламжтайгаар улс хоорондын ложистикийг хялбар болгож байна.
Хүргэх цэгийг үргэлж зөв тогтооно
Лондон хотод Church Road хаягтай 14 өөр гудамж байдаг. Ижил нэртэй гудамж их байдгаас алдаж буруу байршилд очих нь амархан тохиолддог. what3words аппын AutoSuggest функц нь таны оруулсан 3 үгтэй хаяг дээр түшиглэн ухаалгаар санал болгох тул жолооч дахин буруу байршил руу очихооргүй боллоо.
Харилцагчид 3м x 3м нарийвчлал бүхий өөрийн байршлыг 3 үгээр хайж тодорхойлон, оруулахад хялбар.
Харин манай технологи тэдгээр 3 үгийг GPS координат болгон хөрвүүлэх замаар хүргэлт болон маршрутыг зохицуулж арын програмчлал дээр ашигладаг.
Жолооч нар зөв хаяг руу навигаци хийснээр хүргэлт саатах эсвэл амжилтгүй болохоос сэргийлнэ.
Хэрэв та аливаа уламжлалт хаягийн GPS координатуудыг what3words-н API-г ашиглаж 3 үгтэй хаяг руу хөрвүүлсэн тохиолдолд 3 үгтэй хаяг алдаатай гарна. Үүний шалтгаан нь аливаа уламжлалт хаяг нь байршлыг нарийвчлалтай заадаггүйтэй холбоотой. Байршлыг заах тэмдэг нь аливаа орон сууцны үүдийг бус, харин уг барилга байгууламжийн голд заах магадлалтай.
Зөвлөгөө: Харилцагчдынхаа үүдний 3м x 3м талбайг тодорхойлсон 3 үгтэй хаягийг лавлаж аваад, хүргэлт хийгээрэй.
Та what3words-н API-г ашиглан GPS координатуудыг 3 үгтэй хаяг руу болон эргээд 3 үгтэй хаягийг GPS координатууд руу нь хөрвүүлэх л боломжтой. Харин 3 үгтэй хаягийг уламжлалт хаяг руу хөрвүүлэх боломжгүй юм.
Харилцагчдынхаа 3 үгтэй хаягийг уламжлалт хаяг руу хөрвүүлэх бус харин 3 үгтэй хаягийг нь GPS координат болгон ашиглах шаардлагатай. Ингэснээр, 3м x 3м хэмжээст талбайн нарийвчлалтай хаягийг алдаагүй тодорхойлох боломж бүрдэнэ.
Зөвлөгөө: Манай API нь 3 үгтэй хаягийн байршлын нэмэлт мэдээллийг олгодог. Жишээлбэл, хэн нэгэн ‘filled.count.soap’ гэж оруулахад манай API нь ///filled.count.soap, Bayswater, London гэж харуулна.
what3words-н API нь 3 үгтэй хаягийг GPS координатууд руу хөрвүүлэх боломжтой. Харин газрын зураг эсвэл маршрутын өгөгдлийг харуулахгүй. API нь газрын зургийн ямарч програм хангамжтай хамтад нь ашиглаж болох давхрагыг санал болгодог бөгөөд уг шийдлийг танай байгууллагын газарзүйн зураглал, хаягжилт болон маршрутыг оновчтой болгох системд нэгтгэн ашиглах боломжтой.